Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2022” Их дуулга тэмцээн ирэх хоёрдугаар сарын 5, 6-нд Францын нийслэл Парис хотноо болно.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас залуучууд голдуу 22 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн шагналт байрт таван тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуу жүдочид сайн барилдсан юм.
Мөн “Парис-2024” олимпын мөчлөг эхэлснийг харуулж, ирэх олимпод гялалзах олон шилдэг тамирчин тус тэмцээнд хүчээ сорьж өөрсдийгөө дэлхий дахинд таниулсан явдал байлаа.
Мөн өнгөрсөн жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог болж, 1971 оноос хойш тус тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпын шигшээ баг татамидаа хүндэтгэл илэрхийлж байв.
“Парис-2022” Их дуулга тэмцээн 51 дэх жилдээ зохион байгуулагдана | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.