Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Улаанбаатар Их сургуулийн захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Санжаагийн Байгалсайхантай “Үгийн утга илэрхийллийн бэлгэдэлт чанар” сэдвээр ярилцсан ярилцлага.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Өрхний оосор татах” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “Авад, аясгалан, бөөрөг” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “Кембрижийн боловсрол, канген ус, евро стандарт” зэрэг үгийн утга тайлбарлана.
Үгийн утга илэрхийллийн бэлгэдэлт чанар | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.