Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх ням гарагт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан сүмогийн холбооноос саяхан нэгдүгээр сарын башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансааг олон нийтэд танилцуулжээ.
Уламжлал ёсоор энэ цаг үед хүч үзэж буй ёкозүна цолтой ганц бөх болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг манлайлах бол түүний араас эрэмблэгдэх озэки цолтнуудад өөрчлөлт ороогүй байна.
Харин Таканошо сэкивакэ цолтой барилдахаар болж, өнгөрсөн башёд комүсүби цолтой барилдаж байсан Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар маэгашира руу чансаа буурчээ.
Ирэх Хацү башёд Охо болон Вакамотохарү хэмээх хоёр бөх дээд макүүчи зиндаанд анх удаагаа зодоглоно. Охогийн хувьд домогт ёкозүна асан Таихогийн ач, сэкивакэ асан Такаторикигийн хүү аж. Харин Вакамотохарү нь маэгаширагийн нэгдүгээрт эрэмблэгдээд буй Вакатакакагэгийн том ах гэнэ. Мөн Ичияамамото, Цүрүгишо нар дээд зиндаандаа эргэн иржээ.
Энэ удаагийн Хацү башёд зодоглох Монгол бөхчүүд:
Макүүчи зиндаа: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Хошорюү С.Бямбасүрэн
Жүрёо зиндаа: Даишохо Ч.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд
Макүшита зиндаа: Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Тамашохо Э.Энхманлай, Дэванорюү Т.Тэмүүлэн, Ошома П.Дэлгэрбаяр, Хокүтэнкаи Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Хоюүтомарү Н.Чинзориг, Араүма Б.Төртогтох
Жонидан зиндаа: Ёшояама Б.Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг манлайлах бол А.Ичинноров, Б.Лхагвасүрэн нар чансаа буурчээ | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.