МХБХ-ны 2021-2022 оны футзалын улирлын календарийн дагуу 19 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа билээ.
Тус календарийн дагуу 2022 оны эхний тэмцээн болох хөвгүүдийн 14 болон 16 хүртэлх насны цомын тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээний 14 хүртэлх насны тоглолтууд олон улсын “Улаанбаатар” их сургуулийн зааланд явагдаж байна. Харин 16 хүртэлх насны тоглолтууд МХБХ-ны футзалын ордонд явагдаж буй.
МХБХ-ны хөвгүүдийн цомын тэмцээний 14 хүртэлх насанд 11 баг, 16 хүртэлх насанд 13 баг өрсөлдсөнөөр энэ сарын 8 болон 11-ны өдөр аваргууд тодорно.
Хөвгүүдийн футзалын цомын тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.