Шууд Chart

Дуучин Ө.Цэрэнчунтын санаачилсан “Сонгодог-21” төсөл үргэлжилж байна

2022-01-06 15:02:27

Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуурийн ари, романс болон дууны бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үед залгамжлан өвлүүлэх зорилгоор дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар УДБЭТ-ын хэрэгжүүлж буй “Сонгодог-21” төсөл ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна.

Энэ удаад “Сонгодог-21” төслийн хүрээнд нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, З.Хангал, Н.Жанцанноров нарын “Намрын дурсамж”, “Дуулж л явахаас даа”, “Аяны шувууд”, “Хайрлан дуулмаар байна” дууг сонгон Г.Энхнарантай хамтран дуулжээ.

Дээрх дөрвөн дууны хөгжмийн найруулгыг “Нисванис” хамтлагийн гитарчин Б.Цацрал, тайзны найруулгыг дуучин Ө.Цэрэнчунт өөрөө гүйцэтгэж, видео клипийг “Mongolian social channel” студид бүтээсэн байна.

Хэдийгээр ХХ зуунд бүтээгдсэн боловч XXI зуунд мэргэжлийн хүрээнд болон нийтийн дунд хадгалан үлдээж, өвлөн залгамжлах учиртай үндэсний сонгодог бүтээлүүд болох ари романс, дууны бүтээлүүдийн нотыг ном болгон хэвлэхийн зэрэгцээ аудио цомог хэлбэрээр тайлбар бүхий танин мэдэхүйн цуврал зургаан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх ажлыг дээрх төслийн хүрээнд 2016 оноос хийж гүйцэтгээд буй юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ө.Цэрэнчунтын санаачилсан “Сонгодог-21” төсөл үргэлжилж байна  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй