Шууд Chart

МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Дундговьд ажиллав

2022-01-06 15:47:55

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Дундговь аймагт ажиллаж, хөлбөмбөгийн спортыг тус аймагт хөгжүүлэх, хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулав. 

Тэрбээр аймгийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, аймгийн удирдлагуудтай энэхүү спортыг хөгжүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулан, “Мандалговь” хөл бөмбөгийн клубийн гишүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Мандалговь” хөл бөмбөгийн клубийн гишүүд үйл ажиллагаагаа танилцуулсан. 

Энэ үеэр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар хэлсэн үгэндээ “МХБХ 52 гишүүнтэй, нэг гишүүн байгууллага маань Дундговь аймгийн хөлбөмбөгийн холбоо юм. Дундговь аймагт өчигдрөөс ажиллаж, аймгийн Хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцлаа” гэв. Цаашдаа ч хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өглөө.

Мөн “МХБХ бол Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Тиймээс хууль, дүрэм журмаа ягштал мөрддөг. Энэнтэй адилхан МХБХ-ны гишүүн байгууллагуудыг ч гэсэн дүрэм журмаа мөрддөг байхыг шаарддаг, хяналт тавьдаг.

Дундговь аймгийн Хөл бөм бөмбөгийн холбоо Их хурлаа хийгээгүй удсан байна. Тиймээс 3 дугаар сарын 31 гэхэд хурлаа хийхээр Санамж бичигт тусгалаа. Аймгийн холбоо хурлаа хийснээр дүрэм журмын дагуу шударга, зөв ажиллах үүд хаалга ийнхүү нээгдэх нь гэж харж байгаа.

Мандалговь клуб бол аймгийн Хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллага байх ёстой. Тиймээс дүрмээрээ ингэж хамтарч ажиллаарай. Аймгийн удирдлагуудын зүгээс хөл бөмбөгийн энэ спортыг дэмжиж байгаа нь маш сайн давуу тал болж байна.

Цаашдаа стандарт хэмжээтэй талбайтай болох байх. Манай холбоо зохион байгуулагч, дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэх зэргээр мэргэжлийн тал дээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хамгийн гол нь аймгийн холбоо идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Гэрэл гэгээ, сайхан ирээдүй ойрхон харагдаж байна” гээд Дундговь аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая хэмээн уриаллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Дундговьд ажиллав  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй