Шууд Chart

ОУОХ-ны тамирчдын комиссын удирдлагуудтай цахимаар уулзлаа

2022-01-07 09:46:18

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, гишүүн Д.Сумъяа нар ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо (Финланд), дэд дарга Рю Сүн Мин (БНСУ) нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр тал Монголын Тамирчдын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ОУОХ-ны Тамирчдын комисстой хамтарсан сургалтууд зохион байгуулах боломжуудын талаар санал солилцов. Мөн 2022 онд манай тамирчдад зориулсан “Спортын дараах карьер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хилийн чанадад дадлага хийх, нэр алдартай тамирчдыг зодог тайлсны дараа сургагч багш болгох, ОУОХ - Тамирчдын комисс - МҮОХ-ны хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар тохиролцов.

ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо нь Финландын хоккейн шигшээ багийн ахлагч байсан бөгөөд таван удаагийн олимпод оролцож, 1998, 2010 оны олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм.

Харин дэд дарга Рю Сүн Мин нь ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлөөр “Афин-2004” олимпод түрүүлж байв. Мөн 2008, 2012 оны олимпоос багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУОХ-ны тамирчдын комиссын удирдлагуудтай цахимаар уулзлаа  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй