Шууд Chart

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав

2022-01-07 09:48:53

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж ажлын амжилт хүсэв.

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.

 


Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй