Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс он гарснаас хойш үргэлжилсэн ДОХ/ХДХВ болон бэлгийн замаар дамжих өвчлөлийн тандалт судалгаа өнөөдөр дуусч байна. ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 700 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 29 хүнд БЗДХ илэрч, хавьтлын судалгаа, эмнэлгийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн байна. Энэ жилийг эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахаар зарласантай холбоотойгоор халдварт өвчний талаасаа тэмбүү, нярайн төрөлхийн тэмбүү өвчнийг бууруулахад онцгой анхаарч, олон талын арга хэмжээ авч байгаа аж.
Одоогоор Монгол Улсад ДОХ-ын 158 тохиолдол бүртгэгджээ. Нийт 18 хүн энэ өвчнөөс болж нас барсан байна.
ДОХ-ын тандалт судалгаа дууслаа | ||
Үзсэн: 2308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.