![](/uploads/202201/news/thumb/a3a07a03878885ceadfc82646914dd6c_x3.jpg)
“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар бүтсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киноны нээлт боллоо.
Уг киног тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул продюсерлэж, зохиолыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал бичсэнээс гадна түүний “Zoljargal and Son” продакшн хамтран бүтээжээ. Уг кинонд “Covid-19” цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан Монгол хүмүүсийн бодит түүх, мөн ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эзнээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан Монголчуудын түүх багтжээ.
Найруулагч Г.Золжаргал "Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн. Энэхүү киногоор аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй. Иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон. Мөн “Хүн бол эх орны хамгийн үнэт эрдэнэ. Тиймээс хүний эрхийг нэгдүгээрт тавин, иргэн бид эх орноороо бахархаж, эх орон биднээр бахархсан цагт зөв цаг ирнэ” хэмээн тодотголоо.
Мөн тус кино дөрвөн өөр хэлэнд хөрвүүлэгдэн, олон улсын наадмуудад өрсөлдөх тул олон нийтэд нээлттэйгээр үзүүлэх хугацаа хараахан болоогүй аж.
Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Золжаргалын найруулсан баримтат киноны нээлт болжээ | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.