Шууд Chart

Төмөр нь уушги болон бусад эрхтэнд хүчилтөрөгч тээвэрлэн хүргэдэг чухал эрдэс

2022-01-08 08:55:48

Жирэмсний үед болон цус багадалтын үед төмрийн бэлдмэл уух хэрэгтэй гэдэг үгийг та сонсож байсан байх. Гэхдээ чухам төмөр хүний биед яагаад хэрэгцээтэй талаар бодож байсан уу. Дараах мэдээллээс та үүнд хариулт олох болно.
 
ТӨМРИЙН ГОЛ ҮҮРЭГ:
 
• Хүний биед нийт 3.5 – 4.5 грамм төмөр агуулагддаг.
• Төмөр бол уушги болон бусад эрхтэнд хүчилтөрөгч тээвэрлэн хүргэдэг чухал эрдэс.
• Бамбай булчирхайн гормоны үйл ажиллагаа, бодисын солилцоо хэвийн байхад дэмждэг.
• Цус үүсэх үйл ажиллагаанд голлон оролцдог.
• Элгэнд хортой бодисыг задлахад төмөр чухал үүрэг гүйцэтгэдэг.
• Нян, вирусын халдварын үед дархлааны системийг сэргээн, хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг.
 
ТӨМӨР ДУТАГДАХ ШАЛТГААН:
 
• Жирэмсэн болон хөхүүл үед энгийн үеэс илүү их хэрэгцээтэй болдог.
• Гэмтэл, цус алдах, шархлаа өвчнүүд, биений юм хэт их ирэх, биеийн хүчний ачаалал зэрэг шалтгааны улмаас төмөр алдагддаг байна. 
• Цагаан хорхойтох
• Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
• Е витамин, кальци, цайр зэрэг элементийн илүүдэл болох
 
ТӨМӨР ДУТАГДАХ ҮЕД ГАРАХ ШИНЖ ТЭМДЭГ:
 
• Төмөр дутагдсанаас эд эрхтэнд цус хангамжийн хомсдолд орж цус багадалт үүсдэг.
• Толгой эргэх, толгой өвдөх зовиуртай болно.
• Амтлах мэдрэмжид өөрчлөлт орно. Хэл хуурайшина. 
• Хоолны дуршил багасна.
• Ядарна бие суларна.
• Анхаарал муудна.
• Хүүхдийн биеийн болон оюуны хөгжил зогсоно.
• Хумсны хэлбэр өөрчлөгдөнө.
• Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямарна.
 
Иймд өдөр бүр төмрөөр баялаг хүнс буюу улаан мах, самар, элэг, өндөгний шар, вандуй, үзэм зэргийг хэрэглэх нь төмрийн дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой. 

Төмөр нь уушги болон бусад эрхтэнд хүчилтөрөгч тээвэрлэн хүргэдэг чухал эрдэс  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй