Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллана

2022-01-09 10:50:39

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот  захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.

Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо.

Шадар сайд Ажлын хэсгийг  яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох  байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллана  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй