Шууд Chart

Хэвийн боовны баярт зориулсан барилдаан болж байна

2022-01-09 16:12:02

"Талх чихэр" компанийн нэрэмжит "Атар" хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна.

Уг барилдаан 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжөөд байсан юм.

Сонирхуулахад, өнөөдрийн барилдааны зүүний магнайд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, аймгийн хурц арслан Бадамгаравын Баттөр хүч үзэж байна. Тэрбээр өдгөө 64 настай бөгөөд Дорноговь аймгийн баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, таван удаа их шөвөгт шалгарч байсан билээ. Залуучууддаа сайхан үлгэр дууриал болж байгаад нь бөх сонирхогчид ам сайтай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэвийн боовны баярт зориулсан барилдаан болж байна  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй