"Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Булганхан" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн арслан М.Бямбадоржид гардууллаа.
Барилдааны үеэр үзэгч, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас гурван азтан тодруулсан бөгөөд эхний азтан Хөвсгөл аймгийн харьяат Батмөнх хэмээх залуу байсан бол хоёр дахь азтан нь тус барилдаанд барилдахаар бүртгүүлсэн боловч багтаагүй Цэнд-Аюуш, гурав дахь азтанаар аймгийн заан Г.Батмөнх нар тодорч, "Талх-Чихэр" компанийн нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардсан юм.
Аймгийн арслан Н.Өсөхбаяр хэвийн боовны нэрэмжит барилдаанд анх удаа түрүүллээ | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.