Шууд Chart

Залуучууд Узбекистаны зүг хүлгийн жолоо заллаа

2022-01-10 11:12:27

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан 19 залуу тамирчид Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо хүлгийн жолоо залав.

Тэд 14 хонгийн хамтарсан бэлтгэлд гарч байгаа бөгөөд бэлтгэлээ хангасны дараа буюу энэ сарын 25-нд Португал Улсын Одивелас хотод газардах төлөвлөгөтэй байна.

ОУЖБХ-ны 2022 оны цувралын эхний бөгөөд анх удаа зохиогдож буй гран при гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд Монгол Улсын залуусаас бүрдсэн баг тамирчдыг илгээсэн юм. Энэхүү тэмцээн энэ сарын 28-30-ын хооронд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучууд Узбекистаны зүг хүлгийн жолоо заллаа  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй