Шууд Chart

Хил зөрчигч хүүхдийн тоо 60000 хүрчээ

2014-06-05 09:11:09

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн даваа гарагт Конгресст гаргалаа. Учир нь АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг, эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн наймдугаар сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000  болсон нь нөхцөл байдал хямралын түвшинд хүргэсэн аж. 

Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 000 орчим хүүхдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум долларыг зарцуулсан бөгөөд энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлагатай болсон нь дахин 1.4 тэрбум долларыг энэ ажилд зарцуулах зөвшөөрлийг  Конгрессоос хүсэх шалтгаан болжээ.

Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг, эхийгээ зорьж байдаг тул тэдний эцэг, эхийг олж хүүхдүүдийг нь уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг ажээ. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орноос ирдэг байна.

Нийтэлсэн: Web admin

Хил зөрчигч хүүхдийн тоо 60000 хүрчээ  
Үзсэн: 2798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-05 11:14
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. утас: 99084179
172.248.34.xxx [172.248.34.xxx] 2014-06-05 09:48
xunii toloo gesen saixan setgel orobchxon setgeleer ene xaltaruud ix toglodog uls, xuuxediig yaj ch chadaxgui gej yabuulj baigaa yum, ternees xuuxed uygaa medej amerikiin xiliig medej xaa baisan xoloos irex be dee, oros xujaa ruu ingej orson bol shuud l xunii naimaa bolox bailgui

Бидэнтэй нэгдээрэй