Шууд Chart

Ц.Билэгсайхан: "Омикрон"-ыг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна

2022-01-11 17:05:42

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан "Эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ хамтран судалгаа хийсээр байна. Вакцины дархлаа тогтоцын судалгаа гарсан. Хоёр тун "Астразенека" хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол "Пфайзер"-аар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн. Бүүстер тунгаас 4 сарын дараа 70 гаруй болж буурсан байна. Харин хоёр тун "Вероцелл" хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр 5 сарын дараа 30 болж буурсан бол "Пфайзер"-аар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр "Омикрон"-ыг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна" гэлээ.  
 
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ц.Билэгсайхан: "Омикрон"-ыг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй