Монголын хоккейн холбооны 2021-2022 оны лигийн хоёрдугаар тойргийн тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Соёлын ордонд зохион байгуулсан бөгөөд үүнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, НИТХ-ын тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Лигийн тоглолтод зургаан багийн 150 гаруй баг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна.
Энэ өдөр Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив.
Багануур баг Дархан-Уул аймгийн багийг 7:6 харьцаагаар хожив | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.