МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлээ.
"Н" хэсгийг тэргүүлсэн 13 хүртэлх насны баг шөвгийн 16-гийн учраа "Солонго-Халиун од" клүбийг 4:0-ээр буулган авснаар дунд шөвөгт шалгарч, басхүү ирэх гуравдугаар сард болох өсвөр үеийнхний лигт оролцох эрх авав.
“Солонго” багаас Б.Дамдинсүрэн хоёр гоол, нэг дамжуулалт, Ц.Мөнх-Эрдэнэ нэг гоол, Б.Эрхэмбаяр, М.Пүрэвбат нар тус бүр нэг дамжуулалт гүйцэтгэж, эсрэг багийн тоглогч өөрийн хаалганд нэг бөмбөг хийсэн юм.
Шөвгийн наймын учраа "Алтан бөмбөг" клүб бөгөөд энэхүү тоглолт энэ сарын 15-нд 12:00 цагаас "Футзалын ордон"-д эхэлнэ.
"Солонго-Халиун од" клүбийг 4:0-ээр буулган авав | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.