Монголын рок попын ертөнцөд содон хэмнэл, сонирхолтой өнгө төрхийг бий болгож буй артист Балжка “Чөлөөл” нэртэй уран бүтээлээ сонсогчиддоо хүргэж эхлээд байна. Залуусын дотоод ертөнцийг нээн харуулсан мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү бүтээл нь Монголын анхны Electronic Music, Techhouse төрлийн дуу гэдгээрээ онцлог юм.
Артист залуугийн хувьд өдгөө 30 гаруй настай бөгөөд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс рок поп ертөнцөд амьд хөгжмийн “One way” хамтлагт басс гитарчны үүргийг гүйцэтгэж байлаа. Мөн түүний тоглодог байсан амьд хөгжмийн хамтлаг анх удаа “Universe best Songs” наадамд оролцож, шилдэг оролцогчдын нэг болж байв.
Сонирхуулахад, тэрбээр урьдынх шигээ зөвхөн гитар тоглохоо больж, өөрөө дуулдаг болжээ.
Артист Балжка “Чөлөөл” нэртэй уран бүтээл бий болгожээ | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.