Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдаанд хүч үзэхээр Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь ирсэн боловч МҮБХ-ноос барилдуулаагүй юм. Учир нь тэрбээр бүртгүүлэлгүй шууд очсон нь дүрэм зөрчсөн гэж үзэв. Иймд тэрбээр МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа ширээн дээр нь үлдээгээд гарсан юм.
Хэрвээ Н.Батсуурь зодоглосон бол даян аварга цолтойгоор анх удаа барилдах байлаа.
Даян аварга Н.Батсуурь МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа үлдээгээд гарлаа | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.