УДЭТ-т олон жүжигчин элсчээ. Тодруулбал Б.Эрдэнэцэцэг, Н.Ялалт, Д.Хосбаяр, Б.Бат-Өлзий, Г.Отгонцэцэг, Д.Мөнх-Од, Т.Хулан нар ажиллахаар болжээ.
Тэдэнд Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар санал тавьсан хэмээн эх сурвалж мэдээллэж байна.
Дээрх жүжигчдээс Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан нар өмнө нь театртаа ажиллаж байсан.
Зарим нь хожим “Театрынхаа хажуугаар гарах бүртээ буруу шийдвэр гаргасандаа харамсдаг” гэж хэлж байсан билээ.
Ямартай ч үндэсний урлагийн ууган байгууллагын нэг өдгөө шинэ хүч сэлбэсэн учир улам чанартай бүтээл төрөх нь дамжиггүй биз ээ.
УДЭТ-т Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй долоон жүжигчин бүл нэмжээ | ||
Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.