Геронтологийн үндэсний төв нь настанд үзүүлж буй тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд төвийн шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэхэд Олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.
2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Геронтологийн үндэсний төвөөс Япон Улсын Элчин сайдын яаманд хүргүүлсэн хүсэлтийн дагуу Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Матоба Сатоши ирж тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, Төвийн зөвлөх С.Амарсайхан, удирдлагын багийн хамт оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр төвийн дэд захирал Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн салбарын цаашдын чиг хандлага” танилцуулгыг хийж албаны төлөөлөгч нарт хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Уулзалтад оролцогсод Геронтологийн үндэсний төвийн шинэ цогцолбор нь Япон Улсын туршлагаас нутагшуулах замаар үндэсний хэмжээнд менежментийн хамт шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар хэлэлцэж санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд ноён Матоба Сатоши "Монгол Улсад хөгжиж буй Геронтологи Гериатрийн салбарын үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байна. Цаашид бид энэ салбарын тогтолцоог нэвтрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллах бололцоо боломжийг судлан, эргэх холбоотой байна" гэдгээ илэрхийллээ.
Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөгч Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.