Шууд Chart

"Сорилго" тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулж байна

2022-01-16 11:37:21

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сард болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох "Улаанбаатар-2022" Сорилго тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Уншигч та "Улаанбаатар-2022" насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгох "Сорилго" тэмцээний эхний өдрийн дүнтэй танилцана уу.

Эрэгтэйчүүдийн 57 кг:

  1. З.Занабазар (Хилчин)
  2. Э.Дөлөө (Алдар)
  3. Н.Насанбуян (Хасу-Мегастарс)
  4. М.Даваабанди (Алдар)

61 кг:

  1. Н.Наранхүү (Хасу-Мегастарс)
  2. Д.Балжинням (Алдартан)
  3. Ц.Мандалсүрэн (Алдартан)
  4. Ц.Чинзориг (Алдар)

65 кг:

  1. Ц.Цогбадрах (Алдар)
  2. Э.Төгсжаргал (Хасу-Мегастарс)
  3. Т.Тулга (Хүч)
  4. Б.Буд (Харгант цамхаг)

70 кг:

  1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
  2. Б.Батмагнай (Алдар)
  3. Ш.Дэлэг (Их шавь)
  4. Г.Бэгзжав (Аваргууд академи)

74 кг:

  1. Б.Бямбадорж (Сүлд)
  2. Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)
  3. О.Сүлдхүү (Хасу-Мегастарс)
  4. М.Мөнхбат (Аваргууд академи)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

  1. Б.Хонгорзул (Баянхонгор)
  2. С.Цэрэнчимэд (Алдар)
  3. Э.Гантуяа (Хилчин)

65 кг:

  1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)
  2. Т.Энхжин (Алдар)
  3. А.Даваажаргал (Налайх)

68 кг:

  1. Э.Дэлгэрмаа (Хүч)
  2. З.Болортунгалаг (Хилчин)
  3. Б.Найдансүрэн (Алдар)

72 кг:

  1. Э.Даваанасан (Алдар)
  2. Д.Цогзолмаа (Орхон, Ирээдүйн одод)
  3. Э.Цэвэгмид (Алдар)

76 кг:

  1. Г.Ариунжаргал (Алдар)
  2. Г.Уртнасан (Хилчин)
  3. Н.Загардулам (Хилчин)
Нийтэлсэн: У.Баярсайхан

"Сорилго" тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулж байна   
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй