![](/uploads/202201/news/thumb/7b19e0bc061e83699206ece9f29d4891_x3.jpg)
“Жем интернэшнл” группийн нэрэмжит, Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна. Гэвч допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглохоор ирсэнд зарим бөх эсэргүүцэл илэрхийлээд байна.
Тэдний нэг нь Монгол Улсын харцага О.Хангай юм. Тэрбээр цахим хуудасдаа “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний бөхийн холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь дөрөв, найман жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу” гэжээ.
Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
Улсын харцага О.Хангай эсэргүүцэл илэрхийлжээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.