Шууд Chart

Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд барилдахгүйгээ илэрхийлж, Монгол бөхийн өргөөг орхилоо

2022-01-16 13:46:53

“Жем интернэшнл” группийн нэрэмжит, Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Гэвч допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглохоор ирсэнд зарим бөх эсэргүүцэл илэрхийлээд байна.

Тэдний нэг нь Монгол Улсын харцага О.Хангай юм. Тэрбээр цахим хуудасдаа “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний бөхийн холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь дөрөв, найман жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу” гэжээ.

Мөн тэрбээр “Хэрвээ тэдний барилдуулвал би барилдахгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлж байсан ч МҮБХ-ноос дээрх хоёр бөхийг барилдах эрх нь сэргэсэн гэсэн тул О.Хангай зарим нөхдийн хамт бөхийн өргөөнөөс гарлаа.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох байсан ч одоо хэд үлдсэн нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд барилдахгүйгээ илэрхийлж, Монгол бөхийн өргөөг орхилоо   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй