![](/uploads/202201/news/thumb/1c53dff26235c21be5b4e03126d4bb0c_x3.jpg)
Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд бие даасан "Жавхлан" нэртэй тоглолтоо хийнэ.
“Хамаг Монгол-2" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тоглолт нь 6-9 өдөр тоглогдох байсан ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг өдөр тоглогдохоор болжээ.
Улс төрөөс холдож, урлагийн тайзнаа эргэн ирж байгаа дуучин С.Жавхлан уран бүтээлээ "National Treasure Coin"-той хамтран NFT болгон олон улсын зах зээлд гаргах гэнэ.
Мөн дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.
Гавьяат жүжигчин С.Жавхлан аялан тоглолт хийнэ | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.