Эрүүл мэндийн яамны удирдлагууд ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал, чанар хангалт, хяналтын тогтолцоо,инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ”ЭМ” холбоо ТББ-тай хамтран Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий "Монос Фарм" ХХК, "Энхийн шүүдэр" ХХК, "Нахиа" ХХК, "IVCO" ХХК-ийн эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, газар, хэлтсийн дарга нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, дээрх компанийн захирал холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давлагаа буюу "Омикрон" хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна.
Харин БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байв. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр эдгээр үйлдвэрийн шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авалт хийхээр боллоо.
Яг одоо ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа мэдээлэл бидэнд ирлээ.
Эрүүл мэндийн яамны удирдлагууд эмийн үйлдвэрүүдэд ажиллалаа | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.