Шууд Chart

Өнгөрсөн амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил илрүүлэв

2022-01-17 11:56:06

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 иргэний амь нас хохирсон байна. 

Түүнчлэн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж,  6-13 хүртэлх насны гурван хүүхэд гэмтэж бэртжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 87, орон нутагт 50 зөрчил, нийт 137 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 29.7 хувиар буурсан байна.

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил илрүүлэв  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй