
Хэрэв та гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад таниас зурагтай лавлагаа хүссэн бол, шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол доорх бичиг баримтыг бүрдүүлж ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08:00 - 17:00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
- Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг.
- Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар
- Иргэний үнэмлэх,
- Жолооны үнэмлэхийн хамт бүрдүүлж лавлагаа авна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 1-р хороо, Нийслэлийн замын цагдаагийн газрын баруун хаалга /Хуучнаар ЗЦГ/
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн зурагтай лавлагаа авах бол... | ||
Үзсэн: 7862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.