Шууд Chart

“Уухай” хамтлаг “Хүн сүрэг” дуугаа түгээж эхэллээ

2022-01-17 12:04:19

Монгол рок урсгалийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийн шинэ уран бүтээл “Хүн сүрэг” дуу гарчээ.

Тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд хөөмий, хархираа зэрэг Монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусгажээ.

Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь Монголчуудын аугаа соёлын өв, Монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж эхэллээ.

Улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Уухай” хамтлаг “Хүн сүрэг” дуугаа түгээж эхэллээ   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй