Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу жил бүр зохион байгуулдаг "Осол гэмтлээс сэргийлэх" 14 хоногийн аяны хүрээнд ГССҮТ энэ жил "Архидалт ба осол гэмтэл" сэдвээр зохион байгуулж байна.
ГССҮТ-ийн статистик тоо мэдээгээр 2021 онд Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 112158 хүн гэмтэж тусламж үйлчилгээ авсны 6899 хүн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, 52 хүн нас барсан байна.
Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршиг, осол гэмтлийг бууруулахаар "Архидалт ба осол гэмтэл" сэдвээр тус аяныг зохион байгуулж байна.
"Осол гэмтлээс сэргийлэх" 14 хоногийн аян өрнөж байна | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.