Шууд Chart

Монголбанк 29 сая юань худалдлаа

2014-06-05 17:06:03

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд Монголбанкинд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Иймд Монголбанк  16.75 сая ам.долларыг 1826.10 төгрөгийн ханшаар, 29 сая юанийг 292.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдлаа.

Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 1.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн байна. Тиймээс Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад цэврээр 39.8 сая ам.доллар нийлүүллээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк 29 сая юань худалдлаа   
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй