Шууд Chart

Америк дахь Монголчууд гольфын аваргаа тодруулжээ

2022-01-19 15:53:37

Америк дахь Монголчуудын гольфын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Темекула хотод болжээ. Долоо дахь удаагийн уг тэмцээнд нийт 55 тоглогч оролцсоны 11 нь Монголоос иржээ.

Тус тэмцээнийг Америк дахь Монголчуудын гольфийн холбоо зохион байгуулж, Монголын гольфийн холбоо, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дэмжин, Элчин сайд Ө.Батбаяр, МГХ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон гишүүд оролцов.

Эрэгтэйчүүдийн тэмцээнийн нэгдүгээр байрыг гурван өдрийн нийлбэр 223 оноогоор улсын хошой аврага Л.Дондовцэвээн эзэлж, хоёрдугаар байрт 236 оноогоор улсын хошой аврага О.Оюунболд, 11 эмэгтэй тоглогчоос нэгдүгээр байрыг 242 оноогоор улсын хошой аврага Н.Намуунаа, хоёрдугаар байрт 273 оноогоор Д.Тунгалаг (Чикаго) удааллаа.

Хувийн оноогоор нэгдүгээр ангилалын аваргаар М.Наранбаатар (Вашингтон хот), хоёрдугаар ангилалын аврагаар П.Наранбаяр (Вашингтон хот) нар тодорлоо.

Хамгийн холын цохилтоор 17 настай М.Буян-Эрдэнэ (МГХ), нүхэнд хамгийн ойр цохилтоор И.Батцогт (Чикаго), хамгийн шулуун цохилтоор Н.Тунгалаг (Дэнвэр) нар тэргүүлэв.

Хос багийн тоглолтоор (scramble) С.Мягмарсүрэн (Денвэр), Б.Эрдэнэбаатар (Баки, Чикаго) тэргүүлэв. Холын паттаар Элчин Сайд Ө.Батбаяр түрүүлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Америк дахь Монголчууд гольфын аваргаа тодруулжээ  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй