Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагч нар. Иймд МХБХ-ноос "Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028" хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдын боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл энэ хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол Монгол багш дасгалжуулагч нар дотооддоо Азийн хөлбөмбөгийн холбооны "B" зэрэглэлийн дасгалжуулагч нарыг бэлдэх болсон явдал юм.
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Саудын Араб улсад зохион байгуулагдсан АХБХ-ны ЕНБД нарын хуралд суухдаа тус эрхийн буюу АХБХ-ны "Дасгалжуулагчийн B зэрэглэлийн конвенц"-д нэгдсэн батламжийг гардан авсан байна.
"B" зэрэглэлийн дасгалжуулагч нарыг дотооддоо бэлдэнэ | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.