Хэлэлцэх асуудлууд:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:
2. Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:
3. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
4. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, хэлэлцэх эсэх/:
5. Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
6. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар” мэдээлэл хийнэ.
Өнөөдөр УИХ-аар... /2014.06.06/ | ||
Үзсэн: 1804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.