Шууд Chart

Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн болов

2022-01-20 10:55:30

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгууллаа.

Эрэгтэй ангилалд шилдэг ес, эмэгтэй ангилалд шилдэг 10 шатарчин өрсөлдөв.

Эрэгтэй ангилал

  1. GM С. Билгүүн 6.5 оноо
  2. GM Ц. Батчулуун 6.0 оноо
  3. GM Г. Мөнхгал 5.0 оноо
  4. GM Д. Батсүрэн 4.5 оноо
  5. IM С. Ганэрдэнэ 4.0 оноо
  6. GM У. Насанжаргал 3.5 оноо
  7. IM Ү.Агьбилэг 3.5 оноо
  8. FM Э. Энхнар 1.5 оноо
  9. IM Г. Баттулга 1.5 оноо

Эмэгтэй ангилал

  1. WIM Т. Мөнхзул 8.0 оноо
  2. WGM Б. Мөнгөнтуул 6.0 оноо
  3. FM Э.Хулан 5.0 оноо
  4. CM Т. Номиндалай 4.0 оноо
  5. WFM Б. Ану 4.0 оноо
  6. WIM Б.Баярмаа 4.0 оноо
  7. WGM Ү. Үүрийнтуяа 4.0 оноо
  8. WGM А. Энхтуул 4. 0 оноо
  9. WCM М. Мандухай 3. 5 оноо
  10. WFM Н.Наранэрдэнэ 2. 5 оноо

Эрэгтэй, эмэгтэй ангилал бүрийн эхний хоёр байрыг эзлүүлэв.

  1. GM С. Билгүүн
  2. GM Ц. Батчулуун
  3. WIM Т. Мөнхзул
  4. WGM Б. Мөнгөнтуул нар Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвших эрх болон ирэх есдүгээр сард зохиогдох Азийн танхимын спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа. 
Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн болов  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй