Шууд Chart

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах өнөөдөр эхэлнэ

2022-01-20 11:52:28

 Узбекистаны нийслэл Ташкент хотод 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд 20 орны 200 тамирчин хүч сорин өрсөлдөх юм.

Дээрх тэмцээн өнгөрсөн орны арванхоёрдугаар сарын 7-17-нд Ташкентэд явагдах байсан ч Азийн боксын холбооны шийдвэрээр хойшлуулсан билээ.

Узбекистан Улс өмнө нь насанд хүрэгчдийн тивийн аваргын тэмцээнийг 1995, 1999, 2017 онд, идэрчүүдийн тэмцээнийг 2015 онд хүлээн авч байв.

Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд мөн энд явагдана.

Азийн залуучуудын АШТ-ий хуваарь

1-р сарын 21

16.00 Техникийн зөвлөгөөн

17.00 Сугалаа

18.00 Нээлтийн ёслол

1-р сарын 22

Урьдчилсан тулаанууд

1-р сарын 23-24

Шөвгийн наймын тулаан

1-р сарын 25-26

Хагас шигшээ

1-р сарын 27

Амралтын өдөр

1-р сарын 28

Эмэгтэй финалын тулаанууд

1-р сарын 29

Эрэгтэй финалын тулаанууд

Монголын шигшээ баг:

Майдар Баянмөнх Багийн ахлагч МБХ Дэд Ерөнхийлөгч

Бямбасүрэн Пүрэвочир Дасгалжуулагч

Мөнхөө Буянжаргал Дасгалжуулагч

Сандагсүрэн Эрдэнэбат Дасгалжуулагч

Чулуун Насанбат Эмч

Орхонтунгалаг Өнөболд Эр 48 кг

Хишигцэцэг Азбаяр Эр 51 кг

Доржнямбуу Ганболд Эр 54 кг

Гантөмөр Лундаа Эр 57 кг

Баярхүү Буяндалай Эр 60 кг

Бямбацогт Төгөлдөр Эр 63.5 кг

Асхар Жандос Эр 67 кг

Батбаяр Гантулга Эр 75 кг

Бейсенбей Жанаргуль Эм 48 кг

Алтанбек Хулан Эм 50 кг

Балсан Мөнгөнсаран Эм 52 кг

Мөнгөнцэцэг Энхжаргал Эм 54 кг

Монхор Намуун Эм 57 кг

Ганзориг Бадмаараг Эм 60 кг

Мягмарсүрэн Цэцэгдарь Эм 63 кг

Нийтэлсэн: У.Баярсайхан

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй