Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотой сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 153 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Нэн хүнд 5, хүнд 30, хүндэвтэр 60 гаруй өвчтөн байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэрийн хэрэгцээ их байгааг Шадар сайдад уламжилсныг нэн даруй шийдэхээ илэрхийлэв. Тус Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд халдвар авсан иргэдээ эрэмбэлэн ангилж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж буйг хэллээ. Цар тахлын хүнд хэцүү энэ үед эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, эмч эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлсэн нь хүн хүчний хомсдол үүсгэж буй гэнэ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төв мөн ачаалал ихтэй байгаа ч үйлчилгээ авахаар ирж буй иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан ажиллаж байна. Дүүргийн иргэд вакциндаа идэвхтэй хамргадаж буй бөгөөд IV тун хийлгэсэн иргэд нийт оршин суугчдын 20 гаруй хувийг эзэлж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
| Шадар сайд С.Амарсайхан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.