Шууд Chart

Элчин сайд Д.Гансүх Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковецтой уулзав

2022-01-20 16:12:13

Элчин сайд Д.Гансүх 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковецтой уулзаж, дахин сонгогдсонд нь баяр хүргэхийн сацуу Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхимаар батлуулахын чухлыг тэмдэглэж, шинээр байгуулагдсан парламентад Чех, Монголын Парламентын бүлэг байгуулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Ноён С.Берковец Чех, Монголын Парламентын бүлэг байгуулж, түүнийг тэргүүлж ажиллах хүсэлтээ холбогдох журмын дагуу мэдүүлээд байгаа гээд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарч ажиллахаа нотлов. Тэр бээр өмнөх Парламентдаа Сонгуулийн Байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд мөн Чех, Монголын парламентын бүлгийн гишүүн байв. Уулзалтад Европын телемедицин буюу зайнаас анагаах, оношлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл, санал солилцов.

Манай хоёр улс Нийгмийн хамгааллын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2019 онд Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд манай УИХ энэхүү хэлэлцээрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд соёрхон баталсан билээ. Одоо хэлэлцээрийг Чехийн Төлөөлөгчдийн танхим соёрхон баталж, тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.


Элчин сайд Д.Гансүх Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковецтой уулзав  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй