Шууд Chart

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ

2022-01-20 16:42:28

АНУ-ын алдарт спортын суваг болох "ESPN"-ийн зүгээс жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ.

"ESPN" нь жил бүр ахлах сургуулийн оны шилдэг 100 сагсан бөмбөгчийг тодруулдаг аж.

Мөн түүнийг дөрвөн одоор үнэлсэн аж.

Тэрбээр "SF" буюу жижиг довтлогчийн байрлалдаа 29 дүгээр байрт жагсав.

Энэ жил 20 нас хүрэх Ш.Энхийн-Од нь саяхан Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ. "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг тус сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг NBA-д тоглож байв.

Тэгвэл түүний аав цахим хуудасдаа “Үр минь түүх бүтээгээд л явна даа. Хар цагаан хэл ам холуур өнгөрөх болтугай!!! Энгэр дээр нь байгаа төрийн далбаа гоё уу” хэмээн бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй