Шууд Chart

Зуслангийн долоон чиглэлд том болон бага оврын автобус иргэдэд үйлчилнэ

2014-06-06 10:01:18

Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болдог. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас 6 сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн 7 чиглэлд их багтаамжийн болон микро автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна. Их багтаамжийн автобусууд Гүнт-Жигжид- Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг- Тэнгис кино театр чиглэлүүдэд Долоон буудлаас  Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчилнэ. Зуслангийн автобусаар том хүн 600 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зуслангийн долоон чиглэлд том болон бага оврын автобус иргэдэд үйлчилнэ  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй