Шууд Chart

Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав, ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна

2014-06-06 10:07:23

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ий Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөн. Харин Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байсан юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас зургаадугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шинд /Wenxin/ Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олголоо. Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж “Танд итгэж оршин суух зөвшөөрөл олгоогүй. Харин Монголын сайхан аав, ээж таныг хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн учир нэг жилийн хугацаатай олгож байна” гэлээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав, ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй