![](/uploads/201406/news/thumb/290705c29a5776d7d6cade0a013a47ca_x3.jpg)
Азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа.
Тэмцээнд БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон зэрэг Ази тивийн 14 орны 230 залуу бөх 24 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
“Буянт Ухаа” спортын ордонд үргэлжлэн явагдаж байгаа уг тэмцээнээс 55 кг-ын жингийн ангилалд “Алдар” хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алтан медаль хүртсэн бол 66 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан, Ганьт” клубын бөх И.Мандах нар хүрэл медалийн болзол хангаад байна.
Өнөөдөр сонгомол барилдааны төрөлд манай хоёр бөх хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жинд манай тамирчид барилдах юм.
Д.Эрдэнбилэг алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.