Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанаас хойш зодоглож болно гэж МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ.
Допингийн асуудлаас үүдэж тэдний барилдах эрхийг 11 сараар хасаад байгаа билээ. Гэвч саяхан болох байсан улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд зодоглохоор ирсэн боловч зарим бөх эсэргүүцэн цуцлагдсан юм.
Дээрх хоёр бөх МҮБХ-нд Цагаан сарын барилдаанд хүч үзэх хүсэлтээ гаргаад байсан ч ийнхүү шийдвэрлэгджээ.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй гэв | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.