Шууд Chart

Татвар төлөөгүй жолооч нарт 25 мянган төгрөгийн торгууль ногдуулна

2014-06-06 11:37:22

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажлын үр дүнг хэлэлцэх хурал яг одоо Хангарьд ордноо болж байна.

Энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэл авто тээврийн татвар, автозам ашигласны төлбөрийг хураах ажил нийслэлийн хэмжээнд болсон бөгөөд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг  13,5 тэрбумийг төвлөрүүлнэ гэж төлөвлөснөө давуулан биелүүлж 13,9 тэрбум, авто зам ашигласны төлбөрт 4,3 тэрбумийг хураана гэж төлөвлөснөөс 3,5- тэрбумыг,  агаарын бохирдлын төлбөрт 588 сая төгрөг хураахаас 588 сая 603 мянган төгрөгийг хураасан байна.

Татвар төлөөгүй иргэдэд зургаадугаар сарын 10-24 хүртэл Замын цагдаагийн газраас шалгалт явуулж,  25 мянга хүртэлх төгрөгөөр торгох  гэдгээ мөн хурлын үеэр онцоллоо.
 
Татвар төлсөн болохыг баталгаажуулах тэмдэглэгээ гурвалжин наалтыг энэ жилээс элхэн ашиглахаа больсон бөгөөд ингэснээр 66 сая төгрөгийн хэмнэлт  гарч байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Татвар төлөөгүй жолооч нарт 25 мянган төгрөгийн торгууль ногдуулна  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй