![](/uploads/201307/news/thumb/488f03381d3fcc40f8cc40b8eb616980_x3.jpg)
Монголбанк, Засгийн газар хамтран “Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд нилээд хугацаа өнгөрөөд байна.
Энэ сарын 17-ний байдлаар Монголбанк барилгын компаниудад гурван шугамаар олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 600 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Зээлийн нийт үнэн дүнгийн 136.8 тэрбум төгрөгийг барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, хүчин чадлаа сайжруулахад нь зориулан 5.5 хувийн хүүтэйгээр олгосон байна.
Мөн зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал, цемент арматурын улирлын чанартай нийлүүлэлтийн хомсдлыг арилгахад 129.4 тэрбум төгрөгийн, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 385 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг энэ салбарын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгожээ.
Барилгын компаниуд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл авчээ | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.