Шууд Chart

МХБХ гишүүн байгууллагуудаа сурталчлах ажлыг эхлүүлжээ

2022-01-27 10:03:24

МХБХ-ны Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсийн зүгээс гишүүн байгууллага, клубийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нь туслах, нэр хүндийг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бий болгох үүднээс дараах сурталчилгааны ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал долоо хоног бүрийн мягмар гарагт 62.000 мянган дагагчтай Mongolian football federation фэйсбүүк хуудасаараа 21 гишүүн холбоо, 24 гишүүн клубийн мэдээллийг ээлжлэн хүргэх аж.

Тиймээс гишүүн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга, олонд таниулахыг хүссэн мэдээ мэдээллээ themff.momd2020@gmail.com хаяг руу илгээх шаардлагатай юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ гишүүн байгууллагуудаа сурталчлах ажлыг эхлүүлжээ   
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй