Узбекистаны нийслэл Ташкент хотод 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.
Энэ сарын 25-нд хагас шигшээ тоглолтууд явагдах байсан ч Кыргызстан, Казахстан, Узбекистан улсад тог тасарч, цахилгааны саатал гарсан тул болсонгүй.
Ингэснээр Азийн боксын холбооноос хагас шигшээ тоглолтыг өнөөдөр, финалын тулаануудыг 29-нд хийхээр шийдвэрлэжээ.
Манай улсаас 15 тамирчин тус тэмцээнд оролцож байгаагаас хагас шигшээ тулаанд 12 тамирчин шалгарч үлдээд байна.
Хагас шигшээ тоглолт өнөөдөр, финалын тулаан 29-нд болно | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.