Шууд Chart

Олимпод оролцохоор очсон 15 хүнээс өчигдөр халдвар илэрчээ

2022-01-27 13:58:15

Хэдхэн хоногийн дараа эхлэх өвлийн олимпын наадамд оролцох тамирчин, албаны хүмүүс Бээжинд очсоор байгаа ч дахин 15 хүнээс “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тэднийг зохион байгуулагчид онгоцны буудал дээр шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байгаа аж.

Дээрх хариу өчигдөр очсон 351 хүний шинжилгээнээс батлагджээ. Гэхдээ халдвар хүмүүсийн дунд тамирчин, дасгалжуулагч байхгүй гэж Зохион байгуулах хорооноос мэдэгдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпод оролцохоор очсон 15 хүнээс өчигдөр халдвар илэрчээ   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй